|
Дөнгөж шинээр нээгдэн ажиллаж эхлээд байгаа Banjig. Супермаркетаар зочилж буйд баярлалаа!
Бид интернэтээр үйл ажиллагаа явуулж эхлээд нийт 4 жил интернэтээр онлайн худалдаа явуулж эхлээд 3 жилийг үдэж байна.
Та бүхэнд зориулан нээж байгаа энэхүү онлайн дэлгүүр маань зав багатай хүмүүс, мөн гадаад байгаа монголчууд
хэрэгцээт зүйлсээ Улаанбаатар хот дахь дэлгүүрийн дундаж үнээс хямдаар худалдан авч Улаанбаатар хот дотор хүссэн
газраа хүргүүлэх боломжийг олгож байна.
Одоогоор бид долоон хоногийн турш хийгдсэн захиалгуудыг зөвхөн тухайн долоон хоногийн
хагас сайн өдөр хүргэж байна. Цаашид хүргэлт хийх давтамжийг нэмэх болно.
Төлбөрийн хувьд бүхий л төрлийн төлбөрийн картууд болон мөнгөн гуйвуулга, бэлнээр төлж болохоос гадна та өөрийн
Banjig. Дансаа ашиглан төлж бас болно.
Захиалга хийхдээ та хүссэн бараанаас хэдийг авахаа оруулаад аль нэгэн авах гэсэн товчийг дарахад бараанууд таны сагсанд
орно. Нийт барааны үнийн дүн 20000 төгрөг болсон үед та Тооцоо хийх гэсэн хэсгээр орж захиалгаа гүйцээн хийх хэрэгтэй.
Барааны нэр төрлийн хувьд бид цаашид улам нэмэх болно. Улаанбаатарт ямар ч супермаркет руу ороход
байдаг бүхий л төрлийн барааг бид худалдаалдаг болохоор шамдан ажиллаж байна.
Дэлгүүрийн программын хувьд бид аль болох хэрэглэхэд хялбар байхаар боловсруулахыг хичээсэн цаашид энэ
боломжийг нь улам нэмэгдүүлэхийг хичээх болно.
|