| Banjig. Супермаркет үйлчилгээ - Улаанбаатар дахь салбарын журам |
| |
| Энэхүү үйлчилгээний нөхцөл Banjig. Сүлжээний үндсэн үйлчилгээний нөхцөлийн зөвхөн Banjig. Супермаркет үйлчилгээний Улаанбаатар дахь салбарт зориулсан өргөтгөл бөгөөд та үүнийг уншихаас өмнө Banjig. Сүлжээний үндсэн үйлчилгээний нөхцөл ийг унших хэрэгтэй. |
| |
| Хүнс, өргөн хэрэглээний бараа захиалан хаягаар хүргүүлэх: |
| |
- Сагсан дахь бараа 20,000 төгрөгөөс дээш гарсан тохиолдолд л захиалгыг хүлээн авах боломжтой.
- Хаягаар бараа хүргэх үйлчилгээний нийт үнэ нь "Барааны үнэ + гүйлгээний шимтгэл + хүргэлтийн зардал" байна.
- Гүйлгээний шимтгэл нь төлбөрийг ямар хэлбэрээр хийхээр сонгосноос хамаарч өөр өөр байна. Жиш:
- MoneyGram, Western Union-оор шилжүүлэхээр сонгосон бол тухайн банкны шимтгэл,
- Paypal, 2checkOut, Худалдаа хөгжлийн банкны Visa карт зэргийг ашиглан бүх төрлийн төлбөрийн картуудаар шилжүүлж байгаа бол тухайн байгууллагын шимтгэл,
- Төлбөрийг Banjig.Дансаа ашиглан төлж байгаа бол шимтгэлгүй гэх мэт.
- Хүргэлтийн зардал нь 50кг тутамд 2500 төгрөг байна.
- УБ хотын алслагдсан дүүргүүдэд хүргэхгүй. Үүнд:
- Налайх
- Багахайнгай
- Гачуурт
- Биокомбинат
- Шувуун фабрик
- Өлзийт хороолол
- Зуслангууд
- Захиалсан барааны төлбөр орж ирсэн үед л хаягаар хүргэх учир төлбөр орж ирэх, захиалгыг хүргүүлэх өдрийн хоорондох хугацаагаа зөв тооцно уу.
- Хүргэлтийг 7 хоног бүрийн хагас сайн өдөр хийнэ.
- Төлбөр шилжин орж ирэх хугацаа нь төлбөрийн хэлбэр бүр дээр өөр өөр байна. Жиш:
- Худалдаа Хөгжлийн Банкны Visa карт болон Олон Улсын Visa картын төлбөр ажлын 3 цаг
- Paypal-оор дамжуулан хийсэн картуудын төлбөр ажлын 3 цаг
- 2Chechkout ашиглан кредит картуудаар хийсэн төлбөр ажлын 1 өдөр
- ХААН банкны гуйвуулга ажлын 5 цаг
- Голомт банкны данс руу шилжүүлэх гадаадаас бол ажлын 3 өдөр, дотоодоос бол ажлын 2 өдөр
- MoneyGram болон Western Union-оор мөнгө шилжүүлбэл 10 минут
- Banjig.Данснаас 30 секунд
- Худалдан авалтын хэмжээнээс үл хамааран дараах нэмэлт үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:
- Banjig. Супермаркет үйлчилгээгээр үйлчлүүлж буй хэрэглэгчдэд үйлчилгээний явцтай холбоотойгоор 3-н төрлийн захиа и-мэйл хаягаар болон Banjig. Зурвасаар очих болно. Үүнд:
- 1-р захиа: Захиалгыг хүлээн авсан талаарх мэдээлэл
- 2-р захиа: Төлбөрийг хүлээн авсан талаарх мэдээлэл
- 3-р захиа: Хэрэв худалдан авагч, хүлээн авагч 2 нь өөр тохиолдолд хүлээлгэн өгсөн талаарх мэдээлэл
- Мөн Banjig. Супермаркет салбарт болон өөр бусад салбарт хийж байсан болон хийсэн байгаа захиалгынхаа дэлгэрэнгүй мэдээллийг харахдаа http://my.banjig.net гэсэн хаягаар ороод өөрийн ID-ээр нэвтэрч "Захиалгууд" гэсэн хэсгээс үзнэ үү.
Зарим хэрэгцээт хаягууд:
- Голомт банкны Western Union үйлчилгээ
- Монгол шуудан банкны Money Gram үйлчилгээ
- ХАС банкны Money Gram үйлчилгээ
- Western Union-оор үйлчилдэг улс орнууд, хот, банкны хаяг байршил олох
- MoneyGram-аар үйлчилдэг улс орнуууд, хот, банкны хаяг байршил олох
Үйлчилгээ, төлбөр тооцоо
- Banjig. Супермаркет худалдаагаар хэрхэн үйлчлүүлэх
- Banjig. Данс гэж юу вэ?
- Төлбөр тооцоогоо хэрхэн хийх |
|
|